Монгол улс багш нарын баярыг тэмдэглэж эхлээд 48 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Олон улсын багш нарын баяр, Монголын багш нарын 48 дахь өдрийг тохиолдуулан 2014-2015 оны хичээлийн жилд багш нарын баярын хурлыг зохион байгуулж Боловсролын салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, арга зүй, ур чадвараараа амжилт гаргасан багш нараа шагнаж урамшууллаа. Үүнд: МУЗГ-ын шагнал –Боловсролын тэргүүний ажилтан-16, БШУЯ-ны шагнал-Жуух бичиг-27, аймгийн Засаг даргын хүндэт тэмдэг, жуух, баярын бичиг, Боловсролын газрын шагнал урамшуулал гардуулж багш нараа баярлуулав.