1.Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэтрүүлэх
Та шинэ бүтээгдэхүүн гарахаар л энэ яг надад хэрэгтэй гэж хэлдэг юм биш биз. Хэт их бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсанд харшил өгөх эрсдэлтэй. Таны өдөр тутмын гоо сайхны арчилгаанд гурваас 4-н бүтээгдэхүүн байхад л хангалттай байдаг байна. Үүнд, нүүр цэвэрлэгч, нарны хамгаалалттай тос, чийгшүүлэгч, батганы эсвэл хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн зэрэг орно.
2. Та нойр болон усанд гар татаж байна уу?
Нойр болон шингэн зүйлс таны арьсанд нөлөөлөх хамгийн чухал зүйлс. Хангалттай усгүйгээс болоод таны арьс цангаж дүнсгэр харагддаг байна. Тиймээс өдөр бүр хангалттай нойр авч, шаардлагатай хэмжээнд ус ууж бай.
3. Та нэг бүтээгдэхүүнээс дэндүү их үйлчилгээ шаарддаг
Нэг бүтээгдэхүүн л таны арьсыг цэвэрлэж, үрчлээсийг тань багасгаж, нүх агшаана гэвэл та заавал авна биз?...Нэг дор ийм олон үйлчилгээг агуулсан байлаа ч энэ нь таны арьсанд маш муу нөлөөтэй. Тиймээс бүтээгдэхүүн сонгохдоо найрлагыг сайн хар. Цөөн байх тусмаа үйлчилгээ нь сайн байх болно.
4. Та бүтээгдэхүүндээ хайнга ханддаг
Та юуны түрүүн ямар бүтээгдэхүүнийг эхэлж түрхэх, аль нь танд тохирохыг мэдэх хэрэгтэй. Хэрэв та батганы эсрэг үйлчилгээтэй тос хэрэглэх гэж байгаа бол түүнийгээ чийгшүүлэгчийн өмнө түрхэнэ. Түүнчлэн нэгээс олон найрлагатай бүтээглдэхүүн хэрэглэх бол арьсны эмчээс зөвлөгөө аваарай.
5. Заал руу явахаас өмнө будгаа арилга
Будаггүй явах нь таны хувьд сэтгэл гонсойлгох ч гэлээ арьсанд тань тустай. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь таны арьсны нүх сүвийг бөглөхгүй учир хөлс гадагшлахад нөлөөлөхгүй. Заал руу явахдаа будаг арилгах хэрэгслүүдээ авч яв. Эсвэл энгийн л чийгшүүлэгч авч яваад түрхэж болно.
6. Та нарнаас хамгаалах тосоо түрхээгүй юу?
Өдөр тутамдаа алдаж болохгүй хамгийн чухал суурийн нэг нь яах аргагүй нарны тос. Энэ нь таны арьсыг нарнаас хамгаалаад зогсохгүй арьсны хавдараас давхар хамгаалдаг байна.
М.Болор