Дуртай дасгалаа хий
Дасгал хөдөлгөөн таныг сайхан ааштай болгоод зогсохгүй илүү сайн унтахад туслан жингээ хадгалахад нөлөөлдөг байна. Гэхдээ та сонирхолгүй байгаа бол үр дүн нь гарахгүй. Тиймээс яг аль дасгалыг нь хиймээр байна? Гүйлт, йог, бясалгал гээд л үй түмэн дасгалын хэлбэрүүд байна шүү дээ.
Ус их уу
Ус их уух нь жин хасахад нөлөөлдөг төдийгүй таны сэтгэл санааг ч сайхан болгоно. Та өдрийн турш хэдэн аяга ус залгилах чадвартай вэ?
Тамхиа хая
Тамхи татах нь уушигны хавдар тусах гол шалтгаан болоод зогсохгүй таны тархийг үхжүүлдэг. 2012 оны судалгаагаар, 40 хүрэхээсээ өмнө тамхинаас гарсан эмэгтэйчүүд цаашид тамхи үргэлжлүүлэн татсаар байгаа эмэгтэйчүүдээс 10 жилээр урт насалдаг болохыг тогтоожээ
Илүү их зогс
Олон судалгаагаар, та хэр их цагийг ширээний ард сууж өнгөрөөнө төдий чинээ таргалалт, зүрхний шигдээс болон чихрийн шижингээр өвчлөх эрсдэл өндөр байдаг гэдгийг нотолжээ. Тиймээс өдрийн турш дор хаяж нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хий.
Жирэмслэлтийн эсрэг арга хэмжээ ав
Тиймээ, жирэмслэлтээс хамгаалахгүй байх маш олон шалтаан бий. Гэхдээ энэ нь таныг хүсээгүй болон төлөвлөөгүй жирэмслэлтээс хамгаалах чухал шийдвэр болдог. Хэрвээ та урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж байгаа бол найдвартай аргуудыг нь хэрэглээрэй.
М.Болор