Хор хөнөөлөөрөө хар тамхитай ижилд тооцогддог авлига хэмээх аюул ардчилсан орныг хөгжлийн замаас нь хамгийн их чангааж, саад болдог хүчин зүйл. Ялангуяа ашигт малтмал, газрын баялаг ихтэй манайх шиг улсад авлига цэцэглэн хөгжих магадлал хамгийн өндөр байдаг аж. Тодорхой хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй юм. Тиймээс авлигатай тэмцэх байгууллага нь санхүүгийн хараат бус байх ёстой. 2005 онд Нигерийн Ерөнхийлөгч авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг томилсны дараа үүнтэй холбоотой томоохон хэргүүдийг илрүүлсэн боловч, яваандаа энэ нь улс төрийн хэрэгсэл болж хувирсан нь харамсалтай. Тиймээс Ерөнхийл өгч, Ерөнхий сайд нь тус байгууллагын удирдлагыг сонгох нь эргээд улс төрийн нөл өөнд орох том орон зай бий болгодог гэдгийг зайлшгүй анхаарах хэрэгтэй аж. Цагдаа, тагнуулын байгууллага төвийг сахисан, улс төрөөс ангид байж, шүүх, прокурор, өмгөөлөгч нар хууль сахих хэм хэмжээг тогтоох ёстой. Авлигын эсрэг тэмцэл нь улс төрийн хүчнүүдийн өшөө авах хэрэгсэл байж болохгүй. Мэдээллийн эрх чөлөө үүнд мөн чухал. Авлигач нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших явдал элбэг ч, иргэдийн дуу хоолой болох улсын төсвийн хөрөнгө оруулалттай радио, телевиз байх хэрэгтэй. Энэхүү захиасуудыг АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Freeman Spogli” олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, “Hoover” хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд бидэнд хандаж хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл санаачлан, анх удаа Улаанбаатар хотод “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын чуулга уулзалт зохион байгуулж байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй тус форумд 17 улсын орон нутаг, засаг захиргаа, иргэний нийгэм, судлаачдын төлөөлөл 258 гаруй хүн оролцож буй. Тэд авлигын эсрэг шилдэг санал, туршлагыг солилцохын зэрэгцээ тэдгээрээс Монголд нутагшуулах боломжуудыг авч хэрэгж үүлэх нь эл арга хэмжээний гол зорилго юм. Форумыг хотын дарга Э.Бат- Үүл нээж үг хэлсний дараа Ерөнхийл өгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг уншиж, Монгол Улсын авлига болон засаглалын талаар танилцуулсан юм. Манай улс 2006 онд Авлигын эсрэг хууль баталж, АТГ байгуулсан. Үүний үр дүнд бид авлигын индексээр дэлхийд 2011 онд 120-д жагсаж байсан бол 2013 онд 83-т эрэмбэлэгдсэнийг “Transparency international” буюу Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлг өөн олон улсын байгууллагаас тогтоосон. Гэвч авлигатай тэмцэхэд манай улсад туршлага дутаж, хийж байгаа ажлууд нь үр дүн муутай байгааг Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ларри Даймондын үгс нотолсон юм. Түүний илтгэлд дурдсан анхааруулга, сануулга бүхэн бидний өдөр тутмын амьдралд байнга тохиолддог жишээ байсан юм. Тухайлбал, чиг үүргийн давхардал авлига авах нөхцөлийг бий болгодог хэмээн түүний хэлсэн нь өнөөгийн бидний хэлэлцэж, хэрэлдээд байгаа “Давхар дээл, дан дээл”-ийг оносон эшлэл байв. Бодлого тодорхойлогч, хэрэгж үүлэгч хоёр нэг байх нь энэ асуудлыг үүсгэх нь тодорхой юм. Энэ мэтчлэн гаднын жишээнээс суралцаж, авах зүйл хоёр өдөр үргэлжлэх хурлын үеэр олон гарах нь тодорхой биз. АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ТӨВ БАЙГУУЛНА Уг форумыг зохион байгуулсан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Авлига манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна. Тиймээс авлигын эсрэг нэг сэтгэлээр хамтран тэмцэж, чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсэж байна. Авлигын эсрэг зогсож байгаа хүн бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байгаа гэсэн үг. Тиймээс ч би нийслэлийн нутгийн захиргааны ажилтнууддаа ажлынхаа ширээн дээр хүүхдийнхээ зургийг тавьж, хэний төлөө ажиллаж, хэнд ямар хот үлдээх гэж буйгаа үргэлж санаж бай гэж захидаг” хэмээн нээлтийн үеэр онцолсон. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2012 оны хооронд олгосон газруудыг дуудлага худалдаагаар худалдсан бол 2012 оны нийслэлийн төсвийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний орлого олох байсныг Дэлхийн банк судалгаагаар тогтоожээ. 2012 оны төсөв 390 тэрбум юм. Үүнээс 35 дахин их мөнгө нийслэлийн төсөвт орсон бол нийслэлийн иргэдийн орон сууц, дэд бүтцийг бүрэн шийдэж, инженерийн бүрэн шинэчлэл хийх боломж байжээ. Авлига гэдэг ямар хор хөнөөлтэй болохыг энэ жишээнээс харж болно. Тиймээс авлигын эсрэг форум зохион байгуулаад өнгөрөх бус, авлигын эсрэг олон улсын байгууллагын салбар төвийг Улаанбаатарт байгуулах санал Э.Бат-Үүл даргад байгаа гэнэ. Учир нь энэ ажилд хөрөнгө мөнгөнөөс гадна олон улсын дэмжлэг шаарддагатайг тэрбээр онцолсон. Чуулга уулзалтын үеэр Стэнфордын их сургуулийн “Freeman Spogli” олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, “Hoover” хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймондоос сэтгэгдлийг нь сонссон юм.

-Манай улсын авлигын нөлөөний талаар та ямар бодолтой байна вэ?
-Монголд авлига онцгой анхаарах шаардлагатай асуудал болоод буйг хүн бүхэн мэдэж байгаа байх. Яагаад гэвэл Монгол бол ашигт малтмал, газрын баялгаар баян орон. Ийм оронд авлига заавал бий болдог. Уул уурхайн компаниудаас их хэмжээний мөнгө урсан орж ирдэг нь авлигыг өдөөх нөхцөл болдог учраас тэр.
-Таны бодлоор бид авлигатай хэрхэн оновчтой тэмцэх ёстой вэ?
-Газрын баялаг ихтэй Монгол шиг орнууд авлигын эсрэг илүү хүчтэй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Үгүй бол авлига хяналтаас гадуур цэцэглэн хөгжд өг. Тийм учраас зарим зүйлийг заавал хийх шаардлагатай. Тухайлбал, ил тод байдал нь үүнтэй тэмцэх гол үндэс болдог тул энэ тал дээр баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудтай хийх гэрээ хэлэлцээр, хөнгөлөлт, зөвшилцөл, төлбөр тооцоо, амлалт гээд бүгдийг нэг нэггүй иргэддээ дэлгэн тавьж, ил тод нээлттэй байх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр дүрэм. Хоёрдугаарт, авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь улс төрөөс хараат бус, эдийн засгийн хамааралгүй, маш хүчтэй институт байх ёстой. Авлигын хэрэгт холбогдсон хэмбугайг ч шийтгэж, хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Энэ бол маш сайн систем. Үүнийг хөд өлгөгч хүчин зүйл нь иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэн. Ил тод мэдээллийн хүчээр та бүхэн засаг төрд хяналт тавих учиртай гэв. Авлигатай тэмцэнэ гэдэг эр зориг шаардсан амаргүй ажил. Энэхүү ажлыг цаашид үр дүнтэй явуулж, авлигагүй орон болоход томоохон хувь нэмэр оруулах зорилго бүхий уг форум өнөөдөр өндөрлөнө. Форумын үеэр гарах санал санаачилгууд Монголын цаашдын эрүүл зөв хөгжилд томоохон түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа бөгөөд форумаас Авлигын эсрэг Улаанбаатар тунхаглал гаргахаар төлөвлөжээ.
Р.ОЮУНЦЭЦЭГ