УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүрг үүлжээ. Тэрбээр Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны зургадугаар сарын 9-ний албан даалгавраар цагдаагийн албан хаагчдын хоолны зардлыг багассан нь олон албан хаагчийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх асуудал учраас салбарын сайдад нь асуудал тавьжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 дугаар тушаалаар эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байдаг. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш 5000 төгрөг өгдөг аж. Гэтэл түүнийг нь 2500 болгон багасгасан аж. Захын цайны газраар үйлчлүүлэхэд 2500 төгрөгөөр гурван л хуушуур авна. Гэтэл 24 цагийн турш эргүүлд гарч, нийтийн хэв журам сахиулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэд бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Уг нь хэмнэлтийн горимд шилжлээ гээд хүний ходоод агших биш дээ. Хүнээ бодохгүй шийдвэр гаргаж байгаа нь олны дургүйцлийг хүргэж, сайдынх нь нэр хүнд салбарынхан дундаа унахад нөлөөлж байгаа нь дамжигг үй. Харин УИХ-ын гиш үүн С.Одонтуяа цагдаагийн алба хаагчдын хоолны мөнгийг нь хассан шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд 2015 оны төсвийг хэлэлцэх үед бусад өөр зүйлд хэмнэлт хийж, цагдаагийнхны хоолны мөнгийг хасуулахг үй байх талаар ярина гэдгээ илэрхийлээд байна.