“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд боллоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцуулав. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1638 хүүхэд мэндэлжээ. Томуу, томуу төст өвчний тухайд, улсын хэмжээнд 157.912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7094 нь томуу, томуу төст өвчтэй ба өмнөх долоо хоногоос 0.2, өнгөрсөн оноос 0.1 хувиар өссөн бол 10000 хүн тутмын 26.3 хувь нь буюу өнгөрсөн долоо хоногоос 3.1, 2013 оныхоос 3.5 хувиар тус тус нэмэгджээ.
Тиймээс томуу, томуу төст өвчинтэй холбоотой тушаал, заавар хэрэгжүүлэн ажиллах, тархвар судлалын заалтаар эмч, ажилтнуудыг вакцинд хамруулах, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг эрүүл мэндийн байгуулагуудын удирдлагад үүрэгдэв.