Дархлаажуулалтын хууль эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал сэдэвт олон улсын хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийн үеэр Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах тухай засвар хууль, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах, тогтвортой байдлыг нь хангахад Татварын ерөнхий газрынхны үүрэг оролцоо ямар байх талаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавив.
Манай улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан Азийн анхны улс болсон. Мөн 2000 онд халдварт саа өвчнийг устгасан. Тэгвэл энэ онд улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон анхны дөрвөн орны нэг болж, заавал хийх дархлаажуулалтын хамралт 95-99 хувьд хүрсэн, 2009 оноос хойш улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй зэрэг амжилттай яваа. Харин цаашид халдварт өвчнүүдийг устгасан, тархалтыг таслан зогсоосон амжилтаа бататгах, эмч, мэргэжилтүүдээ сурган, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, дархлаажуулалтад шинэ вакцин нэвтрүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгийн үеэр хөндсөн юм.