Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс Монгол Улсад болон дэлхий дахинд бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээг гаргажээ. Манай улсын хэмжээнд албан болон албан бус сувгаар халдварт өвчин, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, олныг хамарсан осол, гэмтэл одоогоор бүртгэгдээгүй байна. Харин энэ сарын 3-ны байдлаар АНУ-ын Алабама, Колорида, Индиана, Йова, Кансас, Нью-Иорк зэрэг 43 мужид энтеровирус D68-аар 538 хүн өвчилж, дөрөв нь нас баржээ. Мөн Канадад энтеровирус D68-аар 85 хүн халдварласан байна.