Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид хууль бусаар хил давуулахыг завдсан бог малын мах илрүүллээ. Энэ сарын 5-нд Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн дөрөвдүгээр галт тэрэгний 24 дүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд бог малын 46 кг мах, 29 кг өлөн гэдэс нуусныг ИХШХЕГ-ын шалгагч Г.Баярмаа, Д.Соёл-Эрдэнэ нар илрүүлж, гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгсөн байна.