УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9.30 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч АН-ын бүлэн энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай байгаа тул ажлын нэг өдрийн завсарлага авах хүсэлтэй байгаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан түр хугацаанд хойшиллоо.