Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн XXIII хуралдаан Грек улсын Тессалоники хотноо энэ сарын 5-10-нд болж байна. Хуралд 40 гаруй орны 100 гаруй судлаач, эрдэмтэн оролцож байгаа бөгөөд хуралдааныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныТөрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд нээж үг хэлжээ.
Түүнчлэн судлаач Т.Одбаяр тус хуралдаанд танилцуулсан илтгэлдээ мазаалай баавгайн үсний дээжинд хийсэн судалгаагаар 27 бодгаль байгааг шинээр тогтоосон нь өмнөх онуудад тогтоосон бодгалийн тоо таваар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн Монголын талаас Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Карен Ноёсе болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн эрдэмтэдтэй уулзаж мазаалай хамгаалал, судалгаа болон “Мазаалай итгэлцлийн сан” байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Д.Бат