БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Армян улсын Элчин сайд Армен Саргсян манай улсад албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзахдаа Армян Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын зургаан оюутныг улсдаа үнэ төлбөргүй сургах болсныг дуулгасан байна.