Нийслэлийн ЗДТГ хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран 21 газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй. 2018 он гэхэд энэ 21 байршлын 1337.5 га талбайд 78.000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс энэ онд 4600 орчмыг нь барьж дуусгах байсан ч олонхыг нь ашиглалтад оруулах боломжгүй болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эдийн засгийн хямрал болон өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсантай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компаниуд энэ онд төлөвлөснөө гүйцэтгэж чадалгүй, 1500 орчим айлын орон сууц бэлэн болгоно гэсэн. Гэсэн ч үр дүн гарч буй нь сайн хэрэг. Энэ ажлыг эхэлж байхад үнэмших хүн цөөн байсан шүү дээ” гэлээ.