Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Дундговь аймгийн Өлзийт суманд хэрэгжүүлж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн ажилтай танилцжээ. Уг төслийн хүрээнд Цогт-Овоо суманд төвийн дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол, гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, авто зам тавьж байгаа аж. Дээрх ажлуудыг “Атмор” компани гүйцэтгэхээр шалгарч, ажлаа хэдийнэ эхэлсэн ч орон нутгийн удирдлага, иргэдтэй ойлголцож чадахгүй байгаагаас ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгах, эсэх нь эргэлзээтэй болсон байна. Дундговь аймгийн Өлзийт суманд ажиллаж буй “Санжат” компанийнхан өдгөө усны хайгуул судалгаа хийж буйгаас өөр ажил эхлээгүй байгаа аж.