Сүүлийн үед оюутан залуучууд ном ихээр уншиж, хоорондоо олон нийтийн сүлжээ сайтаар санал бодлоо хуваалцдаг болсон. Байнга шоу цэнгээний газар ордог гэж шүүмжлэл дагуулдаг залуус номыг шимтэн унших нь ихэссэн сайхан мэдээлэл байна.
Залуучуудын холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг тун удахгүй гаргах юм. Номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон, номын зохиогч, багш, эрдэмтэдээс болон фэйсбүүк, твиттерээр жагсаалтад багтах номын саналыг авах аж. Хэдийгээр орчин үед ухаалаг гар утас, компьютер, интернэт, сошиал ертөнц, телевиз, сонин хэвлэлээс өөрт хэрэгтэй мэдээллийг авч байгаа ч мэдлэг гэдэг хамгийн чухал зүйлийг ном гэдэг цагаан цаасан дээр тод хараар бичигдсэн агуу бүтээл бий болгодог билээ
Тэгвэл удахгүй залуус бидний ширээн дээр өдөр бүр байрлаж залуу насандаа заавал унших, мэдлэг, мэдээлэл, хүмүүжил олгох 100 номын жагсаалт гарах гэж байна.