Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Голомтод Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэргэжлийн баг ажиллаж, лабораторийн шинжилгээ болон тархвар судлалын ажил хийж байгаа гэж Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Эрдэнэхайрхан сумын нутгаас агнасан тарваганы мах болон бүүрэгнээс 2002, 2003, 2005, 2009-2013 онд тахал үүсгэгч илэрч байжээ. Мөн 2002, 2003, 2010 онд тарваган тахлаар хүн өвчилж байсан гэнэ. Энэ бүс нутагт тарваган тахлын өндөр эрсдэлтэй, “А” зэрэглэлийн газрын тоонд ордог аж.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын энэ оны А/61 тоот захирамжаар тарвага агнахыг гурван жилээр хориглосон тул нийт ард иргэдэд анхааруулж байна.
Д.Анир