Улаанбаатар, Бээжингийн чиглэлийн ОМ-223 онгоцоор энэ сарын 3-нд нисэх гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань тээшиндээ их хэмжээний гадаад валют нуун, Монгол Улсын гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хууль бусаар хил давуулахаар оролджээ. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд уг хүний тээшинд нарийвчилсан үзлэг хийхэд хар өнгийн чемоданд сэжиг бүхий эд зүйл байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс хөндлөнгийн гэрч болон Ши Гуанийг байлцуулан биет үзлэг шалгалт хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан, 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430.000 юань байсан аж. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцвол 129 сая төгр өг болно. Гаалийн хууль тогтоомжийн дагуу уг мөнгийг хураан улсын орлого болгож, Ши Гуанийг торгосон байна.
Х.БОЛОР