БОНХ-ийн сайдын 2014 оны А-156 дугаар тушаалаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, зарим холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх нэг жилийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны хүрээнд ойн сан бүхий аймгуудын Засаг даргын дэргэд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зөвлөл байгуулжээ. Энэ нь хууль бусаар мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх аж. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэхийн тулд “Хан Хэнтий аав, Хатан Онон ээжийгээ хамгаалах” ТББ сайн дурын бүлэг байгуулжээ. Мөн Заг хамгаалах төсөл боловсруулсан Говь-Алтай аймгийн “Баян Алтай нутаг” ТББ-тай хамтран ажиллаж буй гэнэ.
Д.БАТ