Бээжингээс Монгол Улсыг Хавсран Суугаа Бүгд Найрамдах Армян Улсын Элчин Сайд ноён. Армен Саргсян аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэхүү айлчлалын үеэр тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзсан юм.
Эрхэмсэг Элчин сайд ноён. Армен Саргсян уулзалтынхаа үеэр Бүгд Найрамдах Армен Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын зургаан оюутныг тус улсад үнэ төлбөргүй сургах болсоныг мэдэгдлээ. Түүнчлэн хоёр тал Монгол-Армяны найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов