Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн нутаг Цагаанцахирт гэдэг газраас гар аргаар ашигт малтмал олборлож байсан 22 настай залуу нүхэнд амиа алджээ. Уг нүх борооны усаар дүүрсний улмаас уг залуу хөл алдсан бололтой. Гэтэл тэр нүх бусдаасаа өндөрлөг газарт байрлалтай, борооны ус орох боломжгүй байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан уг газарт үзлэг хийгээд 50 метрийн зайтай орших нүхэнд үерийн ус орж, газар доогуур ухаж хөндийлсөн хоолойгоор урсан ойр хавийнхаа нүхний ханаар нэвчин орсныг тогтоосон байна.