Гадаад харилцааны Сайд, БОНХ-ийн Сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын Сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтыг шинэчлэх ажлын хэсгийн уулзалт өчигдөр боллоо. Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын Байгалийн өвд Монголын Их Говийн цөл нутаг, Монголын говь дахь үлэг гүрвэлийн эртний орд газрууд, Дорнод Монголын тал, соёлын өвд Монголын тахилгат уулс, Хөдөө арал дахь Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгал, түүний орчмын соёлын дурсгалт газрыг сонгон хэлэлцсэн юм. Харин байгаль, соёлын хосолсон өвд Монгол Алтайн байгаль, соёлын өвийн газар нутгийг жагсаалтад оруулахаар санал болгов. Уулзалтад Герман улсаас ирсэн Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн хоёр зөвлөх оролцлоо. 10 жилд нэг удаа шинэчилдэг тус жагсаалтыг хамгийн сүүлд манай улс 1996 онд шинэчилж байжээ. Тус жагсаалтыг ирэх арваннэгдүгээр сард Дэлхийн өвийн хороонд өргөн мэдүүлэх аж