Монгол Улсын Төр эцэг, эх нь болж халуун дулаан гэр бүлийн үүргийг гүйцэтгэж байдаг Хүүхэд гэр бүл хөгжлийн” Өнөр бүл” төвийн хүүхдүүд спортын цогцолбор талбайтай боллоо. Улсдаа ганцад тооцогдох тус төвийн хүүхдүүдийн сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтаар энэхүү спортын иж бүрэн цогцолбор талбайг байгуулан ашиглалтад оруулж байгаа аж. Хөл бөмбөг, сагс, гар бөмбөгийг талбай бүхий нийт 200 сая төгрөгийн өртөг бүхий спорт цогцолборыг Хандгайтад байрлах Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн "Хараацай" зусланд байгуулсан байна.