Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийт даатгуулагчиддаа зориулан "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн лавлах" номыг гаргасан байна. Энэхүү лавлах номноос даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбогдох бүхий л хууль, тогтоомж, тогтоол, журамын талаарх мэдээллийг эрх үүссэн нөхцөл, тайлбартайгаар авах боломжтой юм. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн байршил, холбоо барих утас, Нийгмийн даатгалын байгууллагын гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн тухай мэдээллийг авч болох аж.