Энэхүү хүүхдийн парк нь нийт 15 га газар хамарсан 18 объект бүхий 620,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цогцолбор талбай гэж хэлж болно.
Тус паркад 48 суудалтай алсыг харагч, 15 морь бүхий морин тойруулга, агаарын манеж, цахилгаан галт тэрэг, сагсан бөмбөгийн иж бүрэн талбай, гэрэлтүүлэг бүхий усан ориглуур, задгай театр, мод цэцэг усалгааны зориулалт бүхий гүний худаг зэргийг бүтээн байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн паркаас хамгийн шилдэгт тооцогдох, үлгэр дууриал болохуйц байгууламж болсон байна.