Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж буй. Уг аяны хүрээнд Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа хөнгөн болон бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ус ашиглуулах дүгнэлт гаргуулах, усны тоолуур суурилуулах мэдэгдэл өгчээ. Түүнчлэн аймгуудын сумын төвийн хүн амын ундны усны эх үүсвэрийг эрүүл, аюулгүй байлгах, чанарыг нь сайжруулах төхөөрөмж суурилуулах саналыг Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн байна.