Хан-Уул дүүргийн иргэдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээ үзүүлдэг Хэрэглэгчдэд үйлчлэх төв компанийнхаа төв байрны дэргэд барьсан шинэ байранд төвхнөжээ. Шинэ байр нь автобусны буудалд ойрхон, үйлчилгээний танхимын тохижилт, гаднах талбай, орчин сайтай тул хэрэглэгчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэн аж. Тус төв дүүргийнхээ 30.000 орчим хэрэглэгчид цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоог хугацаанд нь төвлөрүүлэх үүрэгтэй ажилладаг байна.