1994 онд үүдээ нээж байсан Их засаг их сургуулийн (ИЗИС) түүхэн 20 жилийн ой тохиож байна. Ойг “ Түмэн төгсөгчөө нийгэмд бэлтгэсэн, түүхэн амжилтын 20 жил ” уриан дор тэмдэглэж буй. Ойн хүрээнд төгсөгчидийн анхдугаар их хурлыг Төрийн ордны их танхимд аравдугаар сарын 18-ны өдөр 14 цагаас зохиох гэж байна. 14000 гаруй төгсөгчдийн төлөөлөл өөрсдийн Ерөнхийлөгч, Бага хурал, Хяналтын хороо, Тэргүүн дэд ерөнхийлөгчдийг болон удирдах зөвлөлөө тус чуулганаар сонгох аж. Уг үйл ажиллагаанд Төр, нийгэм, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцох юм. ИЗИС-ийн ОУ-ын ИС-ийн маркетинг эрэхлсэн захирал А.Алтанхундага “Манай сургуулийн нийт төгсөгчдийн 88 хувь нь ажлын байраар хагагдсанаас мэргэжлээрээ 60 гаруй хувь нь ажиллаж байна” гэж ярилаа.
М.Болорцэцэг