Улаанбаатар хотын Захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх ажлын албаны санаачилгаар Ус сувгийн удирдах газрын харьяа Дамбадаржаа дахь цэвэрлэх байгууламжид бохир ус цэвэрлэх нэгдсэн систем суурилуулжээ. Уг ажлыг БНСУ-ын Аж үйлдвэр, хүрээлэн буй орчны технологийн институт, “Ил Шин” компани, Ус сувгийг удирдах газар хамтран гүйцэтгэсэн байна. Солонгосын талын 100 хувийн санхүүжилтээр суурилуулсан уг төхөөрөмж өдөрт 20 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай аж.