Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Физик Технологийн Хүрээлэнгийн санаачилгаар Монгол Улсын Засгийн Газар, Европын цөмийн судалгааны байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрт монголын талаас Боловсрол шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс нар гарын үсэг зурлаа. Ингэснээр их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой ба ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж буй.
М.Болорцэцэг