Өнөөдөр Олон улсын хараа хамгаалах өдөр тохиож байна. Дэлхий дахинд нийт 285 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байдаг байна. Үүний 80 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан аж. Гэсэн хэдий ч хөгжил буурай орнуудад хүмүүс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал шалтгаанаар ертөнцийн гэрэл гэгээг харах боломжоо алдсаар байна. Манай улсын хувьд энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ төдийлөн хангалттай зохиодоггүй байна. Монгол Улсын хэмжээнд нүдний өөрчлөлттэй 41 мянган иргэн байгаагаас сул хараатай болон бүрэн хараагүй 15000 иргэн байдаг. Хүн хараагүй болсноор мэдээлэл авах боломжийн 80 хувийг алдаж, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гудам талбайгаар бие даан зорчих зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна.
Энэ онд Л.Окситан брэндийн сайн үйлсийн Глобал сан болон Монгол дахь салбар хамтран харааны бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх төслийг хамтран санхүүжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд “Хараагүйчүүдийн Холбоо”-ны дэргэд харааны бэрхшээлтэй болохоос урьчилан сэргийлэх төвийг байгуулах аж
М.Болорцэцэг