Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд өнгөрөгч зургадугаар сарын 12-нд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. Өмнөх Засгийн газрын үед Бельгийн вант улсын Засгийн газраас зээл авч зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг байгуулж байсан бөгөөд одоо баруун бүсийн төвийг бэхжүүлэх зорилгоор төсөл оруулж ирсэн нь энэ. Тус улсын Засгийн газраас 3.2 сая еврогийн хүүгийн зээл авснаар Монгол Улсын өрийн хязгаар хэтрэх вий гэсэн болгоомжлол гишүүдэд байсан. Гэвч өмнөх Засгийн газрын үед ярьж хэлэлцсэн асуудал тул өрийн хязгаарт төдийлэн санаа зоволгүйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан юм.