Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Их хотын хямдралтай худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд Их хотын хямдралтай худалдааны үеэр иргэдээ баярлуулах ямар ажлууд зохион байгуулах гэж байгаагаа танилцууллаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд хандан уриалга гаргасан. Уриалгад “Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллах” талаар тусгажээ.