Шадар сайдын тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалтыг баталсан. Уг жагсаалтыг тодорхой болгосноор нийт 5744 барааг шалгадаг байсныг шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж, гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрджээ. Бага эрсдэлтэй 193 импортын бараанд баримт бичгийн, дунд эрсдэлтэй 643 бараанд баримт бичгийн болон биет үзлэг хийнэ. Харин их эрсдэлтэйд хамаарах 715 нэр төрлийн бараанд дээр дурдсан хоёр шалгалтаас гадна лабораторийн шинжилгээ хийх аж.