Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангайг залуусын хот болгох үүднээс Монголын залуучуудын холбоо цөөнгүй ажил санаачилж, эхнээс нь хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд “Инээмсэглэсэн Багахангай”, “Эрүүл Багахангай” уриалга дэвшүүлж, МЗХ-ны дэргэдэх “Полиси” төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл дүүргийн иргэдэд лекц уншиж байгаа аж. Тэрээр залуучуудын сэтгэхүйг зөв тийш нь чиглүүлж, эрүүл сэтгэлгээг бий болгож, дүүргээ хэрхэн хөгжүүлэх санал санаачилга дэвшүүлжээ. Энэ ажлынхаа хүрээнд ирэх долоо хоногт тус дүүрэгт эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг зохион байгуулах аж.