Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд уржигдар орой Сүхбаатар дүүргийн нутагт мансууруулах бодис хэрэглэж байсан гурван залууг баривчилжээ. Сэжигтнүүд 1986 онд төрсөн У, А, А гэх залуус байсан гэнэ. Тэдний нэг нь каннабисыг боловсруулан баримлын шавар мэт хэлбэртэй болгосон ТНС гэж нэрлэгддэг бодис авч явж, нөгөө хоёр нь хамт хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Манай улсад мансууруулах бодис бэлтгэх лаборатори байхгүй. Харин боловсруулсан мансууруулах бодисууд олдож байгаа нь хил, гаалийн хяналт сул байгааг илтгэж буй юм.