Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хил нэвтрүүлэх цахим системийг нэвтрүүлэх нээлтийг өнөөдөр хийх гэж байна. Ингэснээр иргэд хурууны хээгээ бүртгүүлээд чирэгдэлгүйгээр хилээр нэвтрэх боломжтой болж байгаа юм. Өнөөдөр болох нээлтэд тус газрын дарга болон холбогдох албаны бусад хүмүүс оролцох юм. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас хилийн шалган нэвтрүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд аль болох хөнгөн шуурхай хүргэхийг зорьж ажиллаж буй юм.