2014 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагийн байдлаар
Эбола вируст халдвар дэлхий дахинд
2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Либери, Гвиней, Сьерро-Леон, Нигери, Сенегал, БНАКУ, АНУ, Испани улсад Эбола вируст халдвараар нийт 8105 хүн өвчилж, 3908 (48%) нас барсан байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 401ажилтан өвчилж, 232 (58%) нас барсан байна.
Эбола вируст халдвар Испани улсад
2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-д Испанийн Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллагаас нэг хүн Эбола вируст халдвараар өвчилснийг албан ёсоор мэдээллээ.
- Өвчтөн 44 настай, эмэгтэй. Испани улсын Мадрид дахь Ла-Паз-Карлос 3-р эмнэлэгт сувилагчийн туслах хийдэг.
- 2014 оны есүгээр сарын 22-нд Африкийн Сьерро-Леон улсаас эх орондоо ирж, есдүгээр сарын 25-нд нас барсан Эбола вируст халдвараар өвчилсөн өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд оролцож байсан бөгөөд өвчтөнтэй хоёр удаа харьцахдаа хувийн хамгаалах хэрэгслийг өмссөн гэж мэдэгджээ.
- Түүний нөхөр болон эмнэлгийн тусламж үзүүлсэн эмнэлгийн хавьтлыг хяналтад авсан байна. Ойрын хавьтлыг илрүүлэх болон өвчтөнийг ямар замаар халдвар авсныг илрүүлэхээр судалж байгаа аж.
- Африкаас өөр улс оронд хүнээс хүнд дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: www.who.int