Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулах болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах, болзошгүй ослын үед эмнэлгийн тусламж үзүүлэх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох болон онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор уг үйл ажиллагааг явуулж буй аж. Энэ сарын 15-нд болох уг тэмцээнд 133 багш, сурагч оролцох гэнэ. Оролцогчид үндсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорино. Тэргүүлэгч болон идэвхтэй оролцсон байгууллага, сурагчдыг Онцгой байдлын албаны идэвхтэн, сайн дурын гишүүнчлэлд бүртгэх аж.