“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир шүүхийг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлуулсан юм. Мөн шүүгч: “Шүүх хурлыг дараагийн удаа хойшлуулахгүй. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг шүүхээс анхааруулж байна.” гэлээ