Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газартай хамтран нийслэлийн 65 хорооны иргэдийн амьдрах орчны зураглал гаргажээ. Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвл өх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд уг зураглалыг ашиглах аж. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар зураглалд тулгуурлан дүн шинжилгээ хийж, хороо, дүүрэгт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлсон байна. Автомашины зогсоол, гэрэлтүүлэг, үерийн аюултай бүс, хогийн цэг, тоглоомын талбай, осол, гэмт хэрэг их гардаг цэг гэх зэрэг 14 үзүүлэлтээр дүн шинжилгээ хийжээ. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийн хувьд 65 хорооны хүүхд үүдийн 34 хувь нь хамрагддаггүй гэсэн тооцоо гарсан байна.
Баянзүрх дүүргийн нэг хороонд 427 хүүхэд цэцэрлэгт явахг үй байгаа нь хамгийн муу үзүүлэлт. 10 хороонд огт цэцэрлэг байхгүй байгаа тул ойролцоогоор 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина гэж тооцвол нийт 56 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Зураглалыг нь гаргасан 65 хороонд 202.764 автомашин бүртгэлтэй байгаагаас 24.587 нь зогсоолтой. Үлдсэн 85.3 хувь нь зогсох газарг үй аж. Тиймээс цаашид шинээр барих байшин бүрт давхар зогсоол хийх шаардлагатай болжээ. 65 хорооны 32-т нь шатахуун түгээх 79 станц байжээ. Гэтэл үүний 17 нь Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд байгаа юм. ШТС нэг дор бөөгнөрсөн нь иргэдийн эрүүл, аюулг үй амьдрах эрхийг зөрчиж, ноцтой аюул дагуулах эрсдэлтэй.