“Цахилгаан тээвэр” компани ОХУ-ын Новосибирск хотын "Арс-Терм" компаниас “JEA800D” загварын 10 троллейбус үйлдвэрлэх доторх эд анги авах гэнэ. Тус компани хойд хөршөөс оруулж ирсэн тоног төхөөрөмжөө өөрсдийн бүтээсэн гаднах эд ангитай угсран, троллейбус угсарч туршсан нь амжилттай болсон байна. Тиймээс удахгүй дотооддоо уг компанийн эд ангиар тролейбус угсрахаар зэхжээ.