“Талх чихэр” компаний түүхт 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Франц улсын жинхэнэ багет талхыг Францын сонгодог технологийн дагуу үйлдвэрлэн “French baguette” нэртэйгээр худалдаанд гаргаж эхэллээ. Монголд анхдагч “French baguette” брэндийн албан ёсны нээлт өнөөдөр Баянгол ресторанд болсон юм.
Тус компанид хэрэгжүүлж буй инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Франц улсын “Bongard”, Испани улсын “Ciperpan”, Чех улсын “Topos” компаниудтай байгуулсан гэрээний дагуу багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг талх чихэр компанийн инженер, тенхикийн ажилчид гадны мэргэжилтнүүдтэй хамтран талхны үйлдвэртээ суурилсуулсан байна. Ингэснээр Монголд анх удаа Франц арга барил, тенхологийн дагуу үйлдвэрлэсэн “French baguette” талхыг хэрэглэгчид өдөр бүр хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.
М.Болор