Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "Shangrila phase 2" төсөл амжилттай хэрэгжиж байна. “Samsung C&T” корпораци, “MCS Property” болон төслийг хэрэгжүүлэгч “SCTM” компаниуд хамтран тус дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт эрчимт эмчилгээ, хүүхэд саатуулах, хүүхдийн тоглоомын өрөөг тус тус шинээр байгуулан засвар хийж, бүрэн тохижуулжээ.
Мөн хүүхдийн сургалтын материал болон шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, зориулалтын хөдөлгөөн заслын тренежёр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнд яаралтай тусламж үйлчилгээг зөөвөрлөхгүйгээр үзүүлэх зорилгоор зүрхний монитор, отсос, утлагын аппарат, цахилгаан шприз зэрэг тоног төхөөрөмж зэргээр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүллээ.