Энэ сарын 10-ний өдөр Япон Улсын Гунма Их Сургуулиас Профессор Хиромицу Шинозаки тэргүүтэй төлөөлөгчид, Косэи Сувилахуйн Коллежийн Профессор Жимбо Ёшио тэргүүтэй төлөөлөгчид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд албан ёсны айлчлал хийж Боловсролын Асуудал Эрхэлсэн Тэргүүн Дэд Захирал Н.Сүмбэрзул тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. Уг уулзалтаар цаашдаа хэрхэн хамтран ажиллах талаар нээлттэй санал бодлоо хуваалцав.