Уул уурхайн сайд Д.Ганхуяг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэхүү төслөөр эрдэс баялгийн салбарын ил тод байдлын зорилт, хамрах хүрээ, зарчим, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллага түүний бүтэц, бүрэн эрх, мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага тэдгээрийн эрх үүрэг түүнчлэн эрдэс баялгийн ил тод байдлын тайлан түүнтэй холбоотой харилцаа, тайлан гаргах үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагууд, тэдгээрийн эрх үүрэг, санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг харилцааг зохицуулах аж.