Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.