Хөвсгөл аймгийн дулааны станцын үйл ажиллагаатай техникийн комисс өнгөрсөн долоо хоногт танилцаад, халаалт стандартын түвшинд хүрэхгүй байна гэж үзжээ. Тиймээс уг дулааны станцыг барьсан “Ану сервис” компанид “Гарсан гэмтлийг энэ сарын 18-ны дотор засаж, дулааныг жигдрүүл” гэсэн үүрэг өгсөн байна. Тус станц есдүгээр сарын 20-ноос нэг зуухаа ажиллуулан, туршилтаар халаалт өгч эхэлсэн ч дулаан хэрэглэгчид “Халаалт муу байна” хэмээн гомдоллож байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гарган, дулааны эрчим хүчний системийн алдагдал тодорхойлох, дулааны хэмжилт хийлгэхээр Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн дээрх дулааны станцаас халаалт авч байгаа айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр орж, газар дээр нь дулааны хэмжилт хийн, цаашид дулааны станц хэвийн ажиллах эсэхийг дүгнэн, дүнгээ аймгийн Онцгой комисст танилцуулах аж. Хэрвээ дулааны станцын үйл ажиллагаа хэвийн бус байвал уурын зуухнуудыг ажиллуулахаар төлөвлөжээ.
Тус аймаг өмнө нь уурын зургаан зуухаар орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангаж байв. Дулааны станц доголдсоноос болоод сургууль, цэцэрлэгүүд нэг хэсэг халаалтг үй болж, хүүхдүүд даарч, ханиад томуу хүрэх нь нэмэгджээ. Тиймээс тус аймгийн Онцгой комисс өнгөрсөн долоо хоногт таван заалт бүхий албан даалгавар гаргав. Тус даалгаварт дулаан болон ус хэрэглэгч албан байгууллагууд ус, дулааныг зохистой хэрэглэх, нөөцийн дизель цахилгаан станц яаралтай бэлэн болгох, дулааны станцад гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчдийг дулаанаар хангах үүргийг “Хөвсг өл дулаан” компанид хариуцуулан, одооноос бэлэн байдлаа хангах, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд зөөврийн цахилгаан халаагуур ашиглан энэ сарын 18 хүртэл дулаанаар хангахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягаас тодрууллаа.
-Саяхан ашиглалтад орсон станцад ямар гэмтэл гарсан юм бэ?
-Нүүрс дамжуулах конвейр нь ажиллагааг үй болсон. Уг конвейрийн араа гэмтсэн.
-Хэрэглэгчид зутарч байна гэж сонссон. Байдал одоо ямар байгаа вэ?
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад аймгийн Онцгой комисс хоёр удаа хуралдан, холбогдох арга хэмжээ авч байна. Уурын зуухнууддаа гурав хоногийн нүүрс нөөцлөн, тогоонд нь урсгал засвар хийж байна. Халаалт өнөөдрөөс жигдрэх шатандаа орсон. Бид сургууль, цэцэрлэг, айл өрх, албан байгууллагуудаар орж халаалтыг нь шалгасан. Муу халж байгаа, халахг үй байгаа паар цөөн байна. Тэдгээрээс хий авах, угаах гэх мэт арга хэмжээ авбал хэвийн халах боломжтой. Манай дулааны станц шинээр ашиглалтад орсон тул дулааны тохируулга хийж байгаа юм. Дулааны станцыг “Ану сервис” компани барьсан. Тэднийх туслан гүйцэтгэгч Хятад компанийн мэргэжилтн үүдээ авчраад гарсан гэмтлээ засаж эхэлсэн. Дулааны нийт 15 км урт шугам хоолойг “Одкон” компани тавьсан. Есөн ЦТП-д тохируулга цэвэрлэгээ хийж байна.
-Нэг л зуух ажиллаж байгаа биз дээ?
-Тийм. Хоёр дахь зуухыг нь уржигдраас галлаж эхэлсэн. Ид ачааллын үед хоёр дахь зуухыг ажиллуулах юм. Гурав дахь зуух нь нөөц.
Х.ЭРХЭМ