Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар томилогдсон “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох“ Ажлын хэсгийн 30/14 хурлаар “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцжээ. Тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа осол гарсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх энэ сарын 1-нд БХБЯ-нд 1/2979 тоот албан тоот илгээн, “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардсан юм. Тиймээс дээрх Ажлын хэсэг МХЕГ-ын дүгнэлт болон цагдаа, шүүх байгууллагын шийдвэр гартал “Зуншин”-гийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.