МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Цагийн ажил" нээлттэй групп ажиллуулж байна. Эндээс болон тус төвийн цахим хуудаснаас мэдээлэл авсан 166 оюутан, залуус өнгөрсөн долоо хоногт цагийн болон байнгын ажилд зуучлуулжээ. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид эдүгээ байнгын нээлттэй ажлын байр 450, цагийн ажлын байр 580 байгаа аж.