Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорац хунгийн чуулган үзэх аялал зохион байгуулжээ. Таван аймгийн нутгаар 2000 км зам туулсан энэ аялалд МЗХ-ны дэргэдэх Аяллын түүчээ, Маргад клубийн гишүүд, “Их Монгол” дээд сургууль, Технологийн сургуулийн оюутан, багш нийлсэн 30 хүн оролцож, Алтан овоонд мөргөж, хүн чулуун хөшөөтэй танилцаад Ганга нуурт хунгийн чуулган үзжээ.